WwW.endees.Tk -аас XOBOP БүХнИйГ
2010-02-27
ТА ЯМАР ЗАНТАЙ ВЭ?
Бид амьдралдаа дэлгvvрт, нийтийн тээврийн хэрэгсэлд, цэцэрлэгт хvрээлэнд, гудамжинд хvмvvстэй дайралдаж, хааяагvй тэдний царайг харж байдаг. Царайг нь хараад тэр хvний тухай юу хэлж болох вэ? Зан чанараас нь эхлээд авьяас, дадал зуршил гээд олон зvйлийг хэлж болно. Тухайлбал: Хөмсөг Хоорондоо нийлж ургасан өтгөн хар хөмсөгтэй бол өвөрмөц, хvнд зантайн шинж. Тийм хөмсөгтэй хvмvvс бvхнийг сөрөн давагч, манлайлагч байдаг. Тэд хамт байгаа хvмvvстээ санаандгvй дарамт шахалт vзvvлэх нь цөөнгvй. Ялгарах онцлог юмгvй гөлгөр хөмсөг бол vнэнчийн шинж. Тийм хvн та бvхний сайн найз байх болно. Хөмсөгний vс бvдvvн бол мэргэн ухаантайг илэрхийлнэ. Тийм хөмсөгтэй хvмvvс урт настай байдаг. Бvх талаар сайхан хөмсөг өөрийн vйл ажиллагааг хариуцаж чаддаг, ухаалаг хvнийг илэрхийлнэ. Тийм хvмvvс бас ихэмсэг бардам байдаг. Нvд Том нvдтэй хvн ухаантай, нарийн чамбай, чадвартай байдаг. Жижиг нvдтэй хvмvvс бол ёс суртахуун, амьдралын хатуу тогтсон хэвшилтэй, vнэнч сайн нөхөд юм. Хөнхөр нvд уянгалаг занг илэрхийлнэ. Идэвхтэй, “ашиг хонжоог” мэдрэгч хvн бvлтгэр нvдтэй байна. Тийм нvдтэй хvмvvс хэзээ ч өөрийн боломжийг алддаггvй. Хоёр нvдний хоорондын зай их бол уянгалаг, уян зөөлний шинж. Хамар Огтор хамартай бол хvний vг дагамтгай, шийдэмгий бусын шинж. Шулуун хамар vнэнч, бvх талаар шударга зантайн шинж. Тийм хамартай хvн тvвшин зантай. Шантгар хамартай хvмvvс хөгжилтэй, хөл хөнгөнтэй, нууц хадгалахдаа тааруу. Бvргэд хамартан захирангуй, бардам, ихэмсэг зантай байдаг. Монтгор хамартай бол сайхан сэтгэлтэй, дуулгавартайн шинж. Хамрынхаа vзvvрт зураастай хvн бялдууч, долигонуур зантай байдаг. Эрvv Эрvvн дээрх хонхорхой өрнvvн, тачаангуй зангийн шинж тэмдэг. Тийм эрvvтэй хvн ямагт хvvхэд зантай, дандаа дvрсгvйтэх гэж байдаг боловч тоглоом, шоглоомоо заримдаа хэтрvvлдэг. Шовх эрvv эрvvл мэнд муутайн шинж. Дугуй эрvvтэй хvн уйтгартай, ямагт өөрөө өөртөө тvгжээтэй байдаг. Уруул Нимгэн уруултай, том амтай бол шийдэмгий, хатуу, эрчимтэй, бардам зантайн шинж. Жимбэгэр уруултай хvн алиа хошин, олуулаа цугларан наргих дуртай. Татсан нумын хэлбэртэй уруултай хvн ямагт өөрөө өөртөө, ойр орчныхондоо, ер нь бvх зvйлд гомдож байдаг. Намхан нуруутай, нимгэн уруултан бол ямагт өөрийнхөөрөө зvтгэдэг бэрх хvн. Зузаан уруултай хvн эмзэг, уян сэтгэлтэй, заримдаа хайр сэтгэлд хөнгөмсөг ханддаг байна. Чих Нимгэн шовгор чих тогтворгvй, хувирамтгай зантайн шинж. Том чих мэдрэмтгий, сайхан сэтгэлтэйг гэрчилнэ. Чихний унжлага урт бол мэргэн ухаантайг гэрчилнэ, тийм чихтэй хvмvvс урт насалдаг. “Хvнийг нvvр царайгаар таних” ухаан олон мянган жилийн тvvхтэй ч орчин vеийн эрдэмтэд ингэж хvний тухай ямар нэг тодорхой зvйлийг яг хэлэх бололцоогvй гэж vздэг байна.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
2010-11-21 -