WwW.endees.Tk -аас XOBOP БүХнИйГ

2010-02-27

Төрсөн сар тань таны хувь заяанд нөлөөлнө

Ангилал: Сонжоо
Нийгэм судлаачид судалгаа явуулсны vндсэн дээр таны төрсөн сар таны эрvvл мэнд, тэр ч бvv хэл хэр у

наслахыг чинь хэлж өгдөг болохыг тогтоожээ. Тэдний судалгаагаар зун төрсөн хvн нэлээд өвчлөмтгий байсан бол намар төрсөн хvн урт удаан насалдаг болох нь тогтоогджээ. Росток дахь Макс Планкийн хvрээлэнгийн хvн ам судлаачид Дани, Австрийн хvн амд хэдэн арван жилд гарсан vзvvлэлтэд судалгаа хийж хvvхдийн хорвоод төрсөн сар нь хувь заяанд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Нэгдvгээр сар

Төрсөн өдрөө 12 сар болон нэгдvгээр сард тэмдэглэдэг хvмvvсийн хувьд сэтгэл мэдрэлийн өвчин, шизоферен болон гаж донтох өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр болохыг дэлхий даяар явуулсан 250 гаруй судалгаа баталж байна.
Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж буй vйлчлvvлэгч дотор өвөл төрсөн хvмvvс найман хувиар их байна. Vvнийг эхийнхээ гэдсэнд байх vед нарны гэрэл дутагдсаных гэж тайлбарлаж болно. Эхийн биед хэт ягаан цацраг хэдий бага нэвтэрнэ арьсанд нь эмбрионыг бий болгох витамин төдий чинээгээр бага хуримтлагддаг аж. Бусад судалгаанууд эхийн гэдсэн дэх vеийн нарны гэрэл болон ирээдvйд бий болох өвчлөлийн хоорондын уялдаа холбоог авч vзээгvй байна. Тиймээс ихэнх эрдэмтэд өвчлөлийн шалтгааныг бидэнд мэдэгдээгvй байгаа улирлын өөр төрлийн нөхцөл байдал маш чухал vvрэг гvйцэтгэдэг болов уу гэж vзэж буй гэнэ.

Хоёр, гуравдугаар сар

Хоёр, гуравдугаар сард төрөгсөд тоосны харшилд өртөх нь элбэг байдаг. Агаарт ямар нэг төрлийн тоосонцор бий болохоос хэдхэн сарын өмнө төрдөг нь дараа нь энэхvv харшлын өдөөгчид хэт мэдрэмтгий болох эрсдлийг нэмэгдvvлдэг. Харшлын хамгийн дэлгэрсэн хэлбэр нь Европт дөрөв, тавдугаар сард бий болдог хус, амуу тарианы тоосонцор юм. Дөнгөж төрсөн хvvхдийн боловсорч гvйцээгvй дархлааны систем нь энэ тоосонцорыг хэт мэдэрч хvлээж авдаг бөгөөд энэ зуршил насан туршид нь vлддэг. Тvvнээс гадна хоёр, гуравдугаар сард төрсөн хvvхэд хичээл сургуульдаа тааруухан байдаг нь тогтоогджээ. Статистикийн vзvvлэлтээр тусгай аргачлал шаарддаг сурагчдын ихэнх нь хоёр, гуравдугаар сард төрсөн байжээ. Vvний шалтгаан нь тав, зургадугаар сард ундны усанд хөдөө аж ахуйн хорт химийн бодис их хэмжээгээр агуулагддагтай холбоотой.

Дөрөв, тавдугаар сар

Тавдугаар сард төрсөн бага сургуулийн сурагчид дараа нь ахлах сургуульд vргэлжлvvлэн сурах боломжгvй байдгийн шалтгаан нь тэдний сургуульд элсэн орох хугацаатай нь холбоотой. Учир нь тэд ангийнхнаасаа бараг нэг насаар дvv байдаг. Гэхдээ энэ нь хавар төрсөн хvvхдvvдийн цорын ганц асуудал биш. Тус сард төрөгсдийн эрvvл мэндийг ч урьдчилан хэлж болмоор. Гурван сард төрсөн хvvхдvvд насанд хvрээд амьдрах хугацаа нь богиносдог байна. Хавар, зун төрсөн хvvхдvvд хорвоод мэндлээд эхний саруудад буюу намар нь амьсгалын дээд замын эрхтэнг гэмтээдэг нянгийн халдвар авч улмаар бронхит, уушгины vрэвсэлтэй болох магадлалтай байдаг. Дөрөв, тавдугаар сард төрөгсөд насан өтөл болсон хойноо сэтгэл санааны хямралд өртөх, мэдрэлийн өвчин тусах, архинд донтох нь бий. Тавдугаар сард төрөгсөд мартах, тархины судас хатуурах өвчнөөр өвдөх нь элбэг.

Зургаа, долдугаар сар

Зун төрсөн хvн өндөр наслах боломж хамгийн их байдаг. Зургаа, долдугаар сард төрсөн эхчvvд өвлийн улиралд жирэмсний эхэн vедээ байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байх өндөр хөгжилтэй орнуудын хvнсний бvтээгдхvvний чанар нь улирлаас шалтгаалахаа больсон ч судлаачид чухам энэ vзvvлэлт нь хvvхэд төрөх vеийн жин хэлбэлзэж байдагтай холбож байна. Зургаа, долдугаар сард мэндэлсэн нялхасын дундаж жин намар хийгээд өвлийн эхэн сард төрсөн хvvхдvvдийн жингээс 30 граммаар бага байдаг. Тэгэхээр намар төрсөн хvмvvс зургаа, долдугаар сард төрсөн хvvхдvvдийг бодвол амьдралд илvv бэлтгэгдсэн бие сайтай байдаг.

Найм, есдvгээр сар

8-10 дугаар сард төрсөн хvvхдvvд идэр есийн хvйтэн эхлэхээс хэдэн сарын өмнө төрж, ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг учир тэд хоёр, гуравдугаар сард төрсөн хvvхдvvдийн нэгэн адил тоосонцорын харшилд өртөмтгий. Тэр дундаа гэр ахуйн тоосонцор тэдний хамгийн том дайсан болдог. Тиймдээ ч найм, есдvгээр сард төрөгсөд хамгийн их харшилтай хvмvvс болдог. Дөнгөж төрснийхөө дараа харшил өдөөгчтэй ойр байснаас хэт мэдрэмтгий хvмvvс болдог байна.

Арав, арваннэгдvгээр сар

Гудамжинд хvйтэн болох тусам гэрийн тэжээмэл амьтадтай харьцах нь элбэг болдог. 10-11 дvгээр сард төрсөн хvvхдvvдийн ихэнх нь нохой муурын арьснаас харшилтай болдог. Аравдугаар сараас хойш төрсөн хvvхдvvд өндөр наслах магадлал тун өндөр. Хvн ам зvйчдийн vзэж буйгаар хvний амьдрах хугацаанд хvний өндөр ч мөн нөлөөлдөг аж. Өндөр хvмvvсийн ихэнх нь хавар гэхээсээ илvv оны сvvлээр төрдөг байна.
9-12 дугаар сард төрөгсөд алдартай тамирчид болдог нь дээрхтэй холбоотой бөгөөд vvнийг аваргуудын лигийн хөл бөмбөгчдийн он сар гэрчилдэг байна.

Арванхоёрдугаар сар

Энэ сард төрсөн хvн өндөр наслах магадлал тун өндөр. Гэвч өвөл төрсөн хvнд сэтгэл мэдрэлийн өвчин, гаж донгоор өвдөх магадлал бас өндөр байдаг. Арванхоёрдугаар сард төрсөн хvмvvс 50 насны байдлаар эхлээд дөрөв, зургадугаар сард төрсөн хvмvvсээс 4-8 насаар илvv насална гэдэгтээ итгэлтэй байж болно гэнэ.
Энэ сард төрсөн хvмvvс 105 хvртэл наслах, тэр дундаа бусад сард төрсөн хvмvvсээс өндөр наслах магадлал 16 хувь байдаг юм байна. Өвөл төрөгсдийн хувьд зvрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэрэг 50-иас дээш насныханд маш элбэг тохиолддог өвчнөөр нөгөө ертөнцөд одох магадлал маш бага байдаг.
Vvний шалтгаан нь эхчvvд жирэмсэн байх vедээ бас төрсний дараа ч олон төрлийн жимс жимсгэнэ хэрэглэх боломжтой, халдварт өвчнөөр өвчлөх магадлал бага байдгаас болдог гэдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2010-11-26 - tnx

Бичсэн: MIKA (зочин)
mash ex heregtei m bn tnx
. Шууд холбоос

2010-02-28 - hey

Бичсэн: naruto (зочин)
gaihaltai blog bna shuu hunuusee ene blog goy ym bna orooroi
. Шууд холбоос

Миний тухай

Ene Bol SONIN sodniig hurgegch blog!!!!
MusicPlaylist
Music Playlist at MixPod.com ЦАГ БОЛ АЛТ ШҮҮ!!!


MiNii MeSSeNGeR Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Yahoo
. Gogo
. Y8 Game of play
. Y3 Game of play
. Video
. Kino clip

Найзууд

. arius
Бичлэг: 15 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax